Хэрэглэгчийн үйлчилгээний нөхцөл

Хэрэглэгчийн үйлчилгээний нөхцөл нь Ones системийг ашиглах харилцааг зохицуулна. Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрснөөр үйлчилгээтэй холбоотой харилцаанд оролцох эрх, үүрэг, хариуцлагыг хүлээхээр талууд тохиролцсонд тооцно.

Үг хэллэгийн тайлбар

Үйлчилгээ

Ones систем программ хангамжийн үйлчилгээ

Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулах баримт бичиг

Үйлчилгээ үзүүлэгч

Ones системийг хариуцан, үйлчилгээ үзүүлж буй "Уон Эс" ХХК

Харилцагч

Ones системд Захиалгат үйл ажиллагаа (Ресторан, Кофе шоп, Бар, Караоке г.м) үүсгэн ашиглаж буй хуулийн этгээд, хувь хүн

Хэрэглэгч

Ones апп ашиглаж худалдан авалт хийж буй хувь хүн эсвэл хуулийн этгээд

Ерөнхий нөхцөл

Үйлчилгээний нөхцөл нь нэг талаас үйлчилгээний аюулгүй, найдвартай байдлыг ханган, харилцагчийн мэдээллийг хадгалах, хамгаалах үйлчилгээ үзүүлэгч, нөгөө талаас үйлчилгээг ашиглан өөрийн санхүү, бүртгэлийн мэдээллийг хөтлөх, боловсруулах, хамгаалах харилцагч хоорондын харилцааг зохицуулна.

Хэрэглэгч Ones апп-ыг ашиглан Харилцагч байгууллага болох Ресторан, Үйлчилгээний байгууллагад хялбар шуурхай худалдан авалтын захиалга өгөх, төлбөр төлөх, үйлчилгээ авахад үүсэх харилцааг зохицуулна.

Мэдээлэл цуглуулах, ашиглах

Хувийн мэдээлэл

Хувийн мэдээлэл - Танд үйлчилгээ, тусламж үзүүлэх сайжруулахын тулд хэд хэдэн төрлийн мэдээллийг цуглуулдаг. Манай үйлчилгээг ашиглах явцад бид тантай холбоо барих эсвэл танихад ашиглагдах хувийн мэдээллийг өгөхийг хүсэж болно.

Хувь хүний ​​мэдээлэл нь дараах зүйлийг агуулж болох боловч нэмэлт мэдээлэл авах боломжтой.

Үүнд: Хэрэглэгчийн нэр, И-мэйл хаяг, Утасны дугаар ... гэх мэт

Хэрэглэгчийн эрх, үүрэг

Хэрэглэгч баримт бичиг болон үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.

Өөрийн нууц үгийг алдалгүй, найдвартай хадгалах нь хэрэглэгчийн үүрэг байна.

Өөрийн нууц үгээ өөрчлөх, шинэчлэх нь хэрэглэгчийн хариуцлага байна.

Өөрийн нууц үгийг алдсанаас болон мэдээллийн нууцаа хадгалж чадаагүйгээс үүдэн гарсан асуудлын хариуцлагыг үйлчилгээ үзүүлэгч хүлээхгүй.

Хэрэглэгч нь үйлчилгээг ашиглан хийсэн бүхий л үйлдэлд хариуцлага хүлээнэ.

Үйлчилгээний нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал, гомдлыг үйлчилгээ үзүүлэгчид гаргах эрхтэй байна.

Хэрэглэгч нь харилцагч байгууллагаар үйлчлүүлэхдээ алдаатай захиалга өгсөн бол уг захиалгын төлбөрийг буцаан олгохгүй.

Хэрэглэгч харилцагч байгууллагад өгсөн захиалгаа цуцлах, худалдан авсан бүтээгдэхүүн, үйлчилгээг буцаах тохиолдолд тухайн харилцагч байгууллагын дотоод журмын дагуу шийдвэрлүүлнэ.

Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг

Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний арчилгаа, аюулгүй найдвартай байдал, хэрэглэгчийн мэдээлэл болон үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хадгалах, хамгаалах, нөөцлөх зэрэг үйл ажиллагааны жигд байдлыг хангах үүрэгтэй.

Үйлчилгээ үзүүлэгч нь 24/7 (24 цагийн турш, долоо хоногийн бүх өдөр) нөхцөлөөр үйлчилгээг харилцагчид хүргэнэ.

Үйлчилгээ үзүүлэгч нь техникийн өргөтгөл, программын өөрчлөлт, шинэчлэлт хийх тохиолдолд үйлчилгээнд түр хугацааны зогсолт хийх эрхтэй.

Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн интернэт холболтоос үүдэлтэй асуудлын хариуцлагыг хүлээхгүй.

Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний нөхцөлийг өөрчлөн, шинэчлэх эрхтэй. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт хийсэн даруйд өөрчлөлтийн мэдэгдлийг хэрэглэгчийн бүртгэлтэй имэйл хаягт мэдэгдэнэ.

Төлбөрийн системээс шалтгаалсан гүйлгээний алдаа гарсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн хохирлыг барагдуулна.

Төлбөр тооцоо

Хэрэглэгч нь Үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглана.

Асуудал, маргаан шийдвэрлэх

Хэрэглэгч нь үйлчилгээг ашиглахтай холбоотой гарын авлагыг Ones аппликейшны Тусламж цэснээс эсвэл www.ones.mn вэб сайтаас авах боломжтой.

Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээг ашиглахтай холбоотой санал, гомдол, хүсэлтийг contact@ones.mn имэйл хаягаар (ажлын өдрүүдэд 09:00 - 18:00 цагийн хооронд) хүлээн авч шийдвэрлэнэ.

Үйлчилгээний тасалдал нь байгалийн давагдашгүй хүчин зүйл (гал, үер, газар хөдлөлт, аянга болон тэсрэлт) эсвэл төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн зохицуулалт, журам, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажил хаялт, дайн, террорист халдлага, гоц халдварт өвчин зэрэгтэй холбоотой бол Үйлчилгээг тасалдсанд тооцохгүй бөгөөд талууд хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.

Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, асуудал, маргааныг талууд эв, зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Хэрэв шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ.

Бусад

Үйлчлүүлэгчийг таних хэрэгслийг бэлтгэх.

Үйлчилгээнд бүртгэлтэй хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрэглэгч системээс устгах боломжтой.

Хэрэглэгч и-баримтын нэвтрэх нэрийг оруулснаар худалдан авалтын сугалааны дугаар автоматаар бүртгэгдэнэ.